"ЧИ ХЭНТЭЙ ЧАТЛАЖ БАЙНА ВЭ" АЯНД ХАМТРАН АЖИЛЛАЛАА

   Тус аяныг Дайманд майнд хүүхэд хөгжлийн академи 2023 онд өсвөр насныхан дунд үндэсний хэмжээнд зохион байгуулсан ба тус үйл ажиллагаанд манай байгууллага хамтран оролцлоо.
   Аяны гол зорилго өсвөр насны хүүхэд залуусыг цахим хэрэглээ, түүнээс өөртөө бий болгох боломжуудын талаар мэдлэг нэмэгдүүлэх, хөгжих хүсэл эрмэлзлэлээр дамжуулан зохистой, аюулгүй хэрэглээнд сургах юм байна. 
   Аян Сүхбаатар дүүрэгт үеийнхэндээ үлгэрлэх, нөлөөлөх TEENAGE HERO тодруулах үйл ажиллагаагаар эхэлсэн ба TEENAGE HERO нь дүүрэг, аймаг бүрт тодорч үе тэнгийн 1000, 1000 хүүхдэд эерэг нөлөөллийг үзүүлэн шилдэг манлайлагчдаа тодруулах юм.