МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2023 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ БАТАЛЖЭЭ

   Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №105 дугаар тогтоолоор Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Монгол Улсын иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралт ёсоор баталжээ. 
   Тогтоолд дурдсанаар иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ 3583.07 га бөгөөд үүнээс эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх хэмжээ нь 855.92 га, шинээр өмчлүүлэх газрын хэмжээ 2078.67 га, улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газрын хэмжээ 145.89 га, нөхөх олговортойгоор солих газрын хэмжээ 501 га,  аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ нь 1.59 га байна.