ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВЬСАН ХОРИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТАЛААР

     УИХ-аас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр  баталсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль зүйн байнгын хорооноос боловсруулан УИХ-д өргөн  барьсан билээ.

    Энэхүү “Өршөөлийн тухай хууль”-д  нэмэлт  өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийн  талаарх  товч  мэдээллийг  хүргэж  байна. Үүнд:

1.  Хуулийн  5 дугаар  зүйл. Ялаас  өршөөн  хасах гэсэн  зүйлийн 5.1-д

a. Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах /эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/

b. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх / эрүүгийн хуулийн 147.2 дах хэсэг/

c. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах / эрүүгийн хуулийн 148.4 дэхь хэсэг/

d. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх / эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэг /

e. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/

f. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/,

g. Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/

h  Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйл/

i. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/ зэрэг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэн ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тус тус нэмэн оруулсан байна.

2.  Хуулийн 9 дүгээр  зүйлийн 9.1.3 дахь заалтаас дараах хэсгийг хасахаар төсөлд оруулжээ.

a.  Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах /эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/

b.  Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх / эрүүгийн хуулийн 147.2 дах хэсэг/ зэрэг зүйл гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахаар өөрчлөн  найруулж төсөлд тусгасан байна.