ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 сарын 7-ны өдрийн тогтоолоор олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг 2023 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар баталсан байна. Тус их хурлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг дараах байдлаар баталсан. Үүнд:  

         Дарга: 

-Боловсрол, шинжлэх ухааны сайд

         Гишүүд:

-Гадаад харилцааны сайд;

-Соёлын сайд;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын

 зөвлөх (зөвшилцсөнөөр);

-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч;

 

-Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал;

 

-Архивын ерөнхий газрын дарга;

 

-Монгол Улсын их сургуулийн захирал;

 

-Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал; 

 

-Соёл урлагийн их сургуулийн захирал;

 

-Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал;

 

-Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн

 захирал;

 

-Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын

 хүрээлэнгийн захирал;

 

-Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн

 захирал;

-Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын

 хүрээлэнгийн захирал;

 

-Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал;

 

-Монголын үндэсний музейн захирал

   Нарийн бичгийн дарга:

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан,   технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг    зохицуулах газрын дарга;

 -Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн

бичгийн дарга.

 

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759590267341