НИЙСЛЭЛ ҮНЭТ ЦААС ГАРГАЖ БОЛНО

   Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан байна. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Өнөөдрийн байдлаар тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлууд хийгдэж байна гэжээ. 
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn