2023 ОНД БАРИХ ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООСОН БАЙНА

   Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 264 дугаар тогтоолоор 2023 онд барих идлэг шонхор шувууны тоо хэмжээг тогтоожээ. 2023 онд соёлын зориулалтаар гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг 350 хүртэл байхаар тогтоосон. 
   Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тооцохоор тогтоосон байна. 
   Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 261 дугаар тогтоолоор ховор амьд амьтны цуглуулга хийх, тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, ан амьтны зөвшөөрлийн дуудлага худалдааны эхлэх босго үнийг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.