НИЙСЛЭЛ ХОТЫН БОЛОН НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАР, ТҮҮНИЙН ХЭМЖЭЭ, АШИГЛАЛТЫН ЖУРМЫГ БАТАЛЖЭЭ

   Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор "Нийслэл хотын нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ, ашиглалтын журам"-ыг баталжээ.
   Тус журмаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эдэлбэр газар, нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээг тогтоох, нийтийн эдэлбэрийн газрыг ашиглах, хяналт тавих үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах юм. 
   Мөн журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
   "Нийслэл хотын нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ, ашиглалтын журам"-ыг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 6319 дугаарт бүртгэсэн байна.