НИЙТЭД ТУСТАЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЖ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗЭРЛЭГ УРГАМЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЖИЛД ХОРИГДОЛ, ЯЛТАН, БАРИВЧЛАГДСАН ЭТГЭЭДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛАХААР БОЛЛОО

   Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэрийн газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулж, уг ажлыг нэг сарын хугацаанд зохион байгуулахаар боллоо. 
   Шарилж, лууль, зэрлэг ургамлыг устгаж, цэвэрлэх ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах юм. 
   Мөн нийтэд тустай ажил хийж буй эдгээр хүмүүст хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, ажлын бээлий, амны хаалт зэрэг хамгаалах хэрэгслээр хангаж ажиллах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт чиглэл өглөө. 
Эх сурвалж: https://mojha.gov.mn/