“NAS SUMMIT-2023” АРГА ХЭМЖЭЭГ УЛААНБААТАР ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сарын 19-нд зохион байгууллаа.
   Дэлхийн 10 гаруй оронд өмнө амжилттай зохион байгуулж байсан тус арга хэмжээнд олон улсын болон Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцсан байна.