ГАДААДААС 2015 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВЬ

     Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр Монголын засгийн газар тогтоодог ба 2015 оны гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг Монгол улсын Засгийн газрын 2015.01.07-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталжээ.

     Энэхүү тогтоолын хавсралтад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тусгасан байна. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаагаас, мөн нийт ажиллагчдын тооноос хамаараад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь нь өөр өөр байдаг. Жишээ нь: Уул уурхайн олборлолт, тэр дундаа түүхий газрын тос, байгалийн хийн олборолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанийн нийт ажиллагчид 50 хүртэл байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 60% хүртэл, нийт ажиллагчид нь 51-100 байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 70% хүртэл байна.

     Уг тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосон байна. 

Салбар

 

Тодорхойлолт

Нийт ажиллагчдын тоо

50 хүртэл

51 - 100

101-150

151-200

201-250

251-ээс дээш

    УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ

 

Түүхий газрын тос, байгалийн хийн олборлолт

60

70

70

75

75

75

 

Түүхий газрын тос, байгалийн хийн хайгуул

60

70

70

75

75

75

 

Уул уурхайн олборлолтын туслах бусад  үйл ажиллагаа

20

25

25

25

25

25

     БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

 

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл

5

6

7

8

9

9

 

Нэхмэлийн үйлдвэрлэл

5

6

7

8

9

9

 

Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

8

9

10

11

12

12

 

Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл

5

9

10

12

13

15

 

Металл үйлдвэрлэл

5

5

5

10

12

15

 

Бусад боловсруулах үйлдвэрлэл

8

9

10

11

12

12

 

Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар үйлчилгээ

20

20

25

25

25

25

ЦАХИЛГААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ

5

6

6

7

8

9

УС ХАНГАМЖ, БОХИР УС ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ,     ХОГ, ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БОЛОН ЦЭВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

5

6

7

8

9

9

     БАРИЛГА

 

Барилга угсралт

15

15

15

20

22

25

 

Уул уурхайн барилга угсралт

20

22

25

25

30

35

 

Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа

20

25

30

35

40

45

БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА, МАШИН, МОТОЦИКЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

 

Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ

20

20

20

20

20

20

ТЭЭВЭР БА АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

25

25

25

25

25

25

ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

 

Зочид буудал, байр сууцаар үйлчлэх үйл ажиллагаа

5

5

5

10

10

10

 

Нийтийн хоолны үйлчилгээ

10

10

10

10

10

10

МЭРГЭЖЛИЙН, ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, ололт, судалгааны үйл ажиллагаа

30

30

30

30

30

30

УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын үйл ажиллагаа

10

15

20

20

25

25

БОЛОВСРОЛ

 

Бага болон бүрэн дунд, бусад боловсрол олгох үйл ажиллагаа

30

30

30

30

30

30

 

Техник мэргэжлийн дунд боловсрол болон дээд боловсрол олгох үйл ажиллагаа

30

30

30

30

30

30

 

Засгийн газар хоорондын гэрээтэй  болон гадаадын  хөрөнгө оруулалттай,  олон улсын  хөтөлбөрөөр сургалт явуулдаг  боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаа

70

70

70

80

80

80

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БА НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Хүний эрүүл мэндийн үйл ажиллагаа

5

6

6

7

8

9

 

Оршин суугчдад үзүүлэх халамжийн үйл ажиллагаа

5

10

15

15

20

20

УРЛАГ, ҮЗВЭР, ТОГЛООМ НААДАМ

 

Бүтээл туурвих, урлаг, үзвэр, үйлчилгээний үйл ажиллагаа

5

5

5

5

5

5

 

Спорт, зугаа цэнгэл, чөлөөт цагийн үйл ажиллагаа

5

5

5

5

5

5

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Хувийн болон өрхийн хэрэглээний зориулалттай бараа, компьютерийн засвар, үйлчилгээ

5

6

6

7

8

9

 

Хувийн үйлчилгээний бусад үйл ажиллагаа

5

6

6

7

8

9

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчийн газар мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий гадаад, дотоодын төрийн бус байгууллага

30

30

30

30

30

30

      Мөн 20 хүртэлх монгол ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллага нь 1 гадаадын иргэн ажиллуулж болно гэж тогтоожээ.