"ЦАХИМ ТЕХНОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ"-ЫГ БАТАЛЛАА

   Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Цахим технологийн шинжилгээ хийх журам”-ыг баталжээ. 
   Уг журмаар  эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх явцад цахим технологийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулжээ.
Эх сурвалж: https://legalinfo.mn/