ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 434 дүгээр тогтоолын хавсралтаар “Итгэлцлийн үйлчилгээний журам” –ыг баталлаа. Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн эрхлэх итгэлцлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлох, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулсан байна.
Эх сурвалж: Legalinfo (https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760465020291/)