МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Инноваци, цахим бодлогын байнгын хорооны 2023.10.25-ны өдрийн хуралдаанаар тус байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлах болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
   Энэ хүрээнд инноваци, цахим бодлогын хөгжлийг хурдасгахад чиглэсэн арга хэмжээг төсөвлөсөн. Тухайлбал, экспортыг нэмэгдүүлэх, хөгжилд суурилсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгоход чиглэсэн цахим шилжилтийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгаад байна гэв. Түүний дараа Үндэсний аудитын газрын дүгнэлтийг  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Ц.Сэргэлэн нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, үүрэн холбооны сүлжээг хөдөө орон нутагт оруулахад ямар бодлого баримталж байна, программ хангамжийн төсвийг хэрхэн тооцоолсон байна вэ,  кибер аюулгүй байдлыг хангах талаарх зардлыг төсөвт суулгасан эсэх  талаар асуув.
   Тухайлбал, 2023 онд хоёр удаагийн сонгон шалгаруулалт зарласан боловч оператор компаниуд саналаа ирүүлээгүй. Хүн амын суурьшлийн бүсэд амьдарч буй иргэдийн тоо цөөн, Үүргийн сангаас өгч буй зардал хүрэлцэхгүй учраас санал өгөх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, 400 сая төгрөг зарцуулж сүлжээ оруулаад таван жил үүрэг хүлээгээд ажиллахдаа 600 сая төгрөгийн зардал гарна гэж байна. Мөн бусад үүрэн операторуудын сүлжээ орсон гэх тайлбар тавьж байна. Тэгээд дэд бүтэц бэлэн газруудад дахин сонгон шалгаруулалт зарлахад тодорхой компаниуд саналаа ирүүлсэн байгаа. Хатуу дэд бүтцийг нь улсаас байгуулж өгөөд үйл ажиллагааны урсгал зардлыг нь бүх нийтийн Үүргийн сангаас гаргахаар ярилцсан. Харин оператор компаниуд тоног төхөөрөмжөө байршуулж, үндсэн сүлжээнд холбогдоогүй багуудаа холбох бодлого барьж байна. Улсын хэмжээнд 191 баг үндсэн сүлжээнд холбогдоогүй. Ирэх жил 100 багт сүлжээ оруулах асуудлыг шийднэ гэж төлөвлөсөн. Хэнтий аймгийн 4 багт сүлжээ оруулах хүсэлтийг ирүүлснийг шийднэ гэв. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, нийтийн мэдээллийн дэд бүтэц, цахим үйлчилгээнд хамаарах төсөл, хөтөлбөрүүдийг бүртгэлийг нэгдсэн байдлаар батлах шийдвэр гаргасан.