ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2024 ОНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12-р сарын 27 өдрийн 491 дүгээр тогтоолоор 2024 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосон.
Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон бусад иргэний сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 6,600 (зургаан мянга зургаан зуу) төгрөгөөр, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ 2 (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 13,200 (арван гурван мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус тогтоосон бөгөөд энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.