НЭРИЙН ДАНСНЫ 2023 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 12-р сарын 21-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тэтгэврийн нэрийн дансны 2023 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоосон байна.
 
Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2023 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 14.3 хувиар баталсан.
 
Нэрийн дансыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нээх бөгөөд нэрийн дансны орлогод жилд нэг удаа хүү тооцно.