АЖИЛ ОЛГОГЧИЙН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАН ИЛГЭЭХ ХУГАЦААГ 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ
Хууль тогтоогчоос 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг баталсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөж байгаа болно.
Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цахим мэдээллийн системийн шинэчлэл хийж, шинэ систем нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нээгдэж, ажиллагаанд оржээ. Иймээс ажил олгогчийн 2024 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг цахимаар илгээх хугацааг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгажээ.
Эх сурвалж: www.ndaatgal.mn