МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН СТАТИСТИК МЭДЭЭ ГАРЧЭЭ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, нийтэд түгээдэг.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2024 оны 01 дүгээр сарын мэдээг 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр нийтэд тархаасан байна.
Тус мэдээнд хөдөлмөр, хөдөлмөрийн бүтээмж, өрхийн орлого, зарлага, дотоодын нийт бүтээгдэхүүнд, мөнгө, зээл, үнэт цааны зах зээл, улсын нэгдсэн төсөв, орон сууцны үнийн индекс, мал аж ахуй, барилга, аж үйлдвэр, аюулт үзэгдэл, осол, даатгал зэрэг 16 үндсэн үзүүлэлтүүдийг багтаан статистик мэдээг бэлтгэсэн байна. Эдгээр статистик мэдээлэлтэй дараах холбоосоор танилцана уу.
Эх сурвалж: https://www.1212.mn/mn/dissemination/72469475