СОНГУУЛЬД НАМ, ЭВСЛЭЭС ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ₮6.4 ТЭРБУМ, ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧИЙНХ ₮1.5 ТЭРБУМ БАЙХААР ТОГТООЖЭЭ

УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдана.Үндэсний Аудитын Газраас сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.
 
Тодруулбал сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 895,000 саяас 1.5 тэрбум төгрөг байна.
 
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу өнгөрсөн сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлж, нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.
 
Эх сурвалж: https://ikon.mn/n/339t