СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ХООЛ ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дугаар тушаалаар “Сургалтын байгууллагын хүүхдийн хоол хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баталасан бөгөөд энэхүү журмаар сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хүлээн авах, батлагдсан жор, технологийн дагуу хоолны үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулна.
Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хангамжийн зохион байгуулалтын хүрээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой шаардлага, гарал үүслийн болон лабораторийн шинжилгээний бичигтэй байх, нөөцтэй байх, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, лабораторийн шинжилгээнд хамруулахтай холбоотой нарийвчлан зохицуулсан юм.
Шим тэжээлийн мэдлэг, мэдээлэл олгохтой холбоотойгоор сургалтын байгууллагын хоолзүйч эсхүл технологич, эмч, ахлах тогооч нь суралцагчдад дараах мэдлэг, мэдээллийг тогтмол өгнө. Үүнд:
- суралагцагчдад тухайн өдрийн хоолны орц, бүтээгдэхүүний шим тэжээлийн мэдээлэл;
- бие махбодод эерэг нөлөө, сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээлэл.
Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд тухайн 7 хоногийн хоолны цэс /хоолны нэр, орц, найрлага, шимт бодис, илчлэг/-ийг мэдээллийн самбарт эсхүл цахим хэлбэрээр танилцуулна.