УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН НАМ ЭВСЛҮҮДЭД БАТЛАМЖ ОЛГОЛОО

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо.
 
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг үндэслэн тус хороо Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Бүгд найрамдах нам, ХҮН нам, Монголын Либерал ардчилсан нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монгол Консерватив нам, Шинэ нэгдсэн эвсэл, Монголын Социал демократ нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөний эвсэл нам зэрэг нам эвсэлд батламж олгов.
 
Эх сурвалж: https://m-election.mn/