“БИЗНЕС ЭРХЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм нар хамтран “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурал, хэлэлцүүлэгт 60 гаруй хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчид оролцож, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Болормаа “Бизнес ба Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэтгэл” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (LL.D), профессор Б.Амарсанаа “Бизнес ба Арилжааны эрх зүйн хөгжлийн хандлага” сэдвээр, Өмгөөлөгч Б.Халиун “Бизнес ба Зөвшөөрлийн тогтолцоо” сэдвээр, Өмгөөлөгч, доктор (Ph.D) З.Сүхбаатар “Бизнесийн хэлцэл, түүний мөн чанар” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан, өмгөөлөгч Д.Батсүх “Бизнес ба Хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (LL.D) Г.Давааням “Бизнес эрхлэх эрх зүйн орчны Хууль зүйн шинжилгээ” сэдвээр, Өмгөөлөгч Т.Энхбулгантамир, Э.Эрдэнэцэцэг нар “Гарааны бизнесийн эрх зүйн орчин, анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууд болон илтгэл хэлэлцүүлсэн, идэвхтэй оролцсон нийт хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдэдээ талархал илэрхийлье.