УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО: ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024.06.05-ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна.
- Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.
- Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна.
Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг тодруулбал,
Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй болон харьцуулсан тендер шалгаруулалт, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж гоц халдварт өвчний вакцин худалдан авахад хугацаа алдах, үүний улмаас гоц халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэл үүсэхээр байгааг онцлон тэмдэглээд уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна. Уг зохицуулалтыг хуульд нэмснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг хугацаа алдалгүй худалдан авах боломж бүрдэх ба үйлдвэрлэгчээс нь худалдан авснаар үнийн нэмэгдэл үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Ингээд дээрх хуулиудыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.
Эх суравлж: https://www.parliament.mn/nn/62583/