ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нараас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт Байнгын хорооноос гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаан шийдвэрлэжээ. 
 
Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2024-06-13, №22(1318)