“УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Монгол Улсын Их хурлын 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралтаар “Улсын их хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам”-ыг шинэчлэн, журмын 2 дугаар хавсралтаар “Улсын Их Хурлын гишүүний тойрогт ажиллах унааны лимит”-ийг өөрчлөн баталжээ.
Уг журмаар гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох журам, гишүүний төсвийг зарцуулах, тайлагнах журмын талаар нарийвчилан зохицуулсан байна.
Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2024-06-13, №22(1318)