“ЭХИЙН АЛДАР”-ЫН МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 06-р сарын 06-ны өдрийн 255 дугаар тогтоолоор “Эхийн алдар”-ын мөнгөн тусламжийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээ 200,000 төгрөг байсныг 400,000 төгрөгөөр, “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээ 100,000 төгрөг байсныг 200,000 төгрөгөөр байхаар тус тус шинэчлэн тогтоосон байна.
Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.