МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА /2024.08.20/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 8 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
• “Монгол, Словенийн хамтарсан тунхаглал”
• “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Бүгд Найрамдах Словени Улсын эдийн засаг, аялал жуулчлал, спортын яам хоорондын санамж бичиг”
• “Ойн салбарт хамтран ажиллах тухай ойн газар болон урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын ойн алба, ойн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
• “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Словенийн худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
Мөн түүнчлэн “Агаарын харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлаарх эрмэлзлийн захидал”-аар талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/349756