ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА 8 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлээд буй.
 
Орон нутгийн хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс эхэлж, есдүгээр сарын 2-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.
 
Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр байна. 
 
Эх сурвалж: https://m-election.mn/news/6982