УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН А/130 ДУГААР ТУШААЛААР МАЯГТЫН ЗАГВАР, ИНДЕКСИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛСАН БАЙНА

Энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтаар "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт /УБ-01 маягт/"-ын загварыг, "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-02 маягт/"-ийн загварыг 2, "Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр /УБ-03 маягт/"-ийн загварыг 3, "Хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт /УБ-04 маягт/"-ын загварыг 4, "Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудас /УБ-05 маягт/"-ын загварыг 5, "Хуулийн этгээдийн хэлбэрийн индекс"-ийг 6 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсан байна.                                           
 
Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Маягтын загвар шинэчлэн батлах тухай" А/1258 дугаар тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухай" А/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.
 
Хавсралтаар батлагдсан “Маягтууд”-ыг дараах линкээр орж үзнэ үү.