УИХ-ЫН ГИШҮҮД АХМАД НАСТНЫ ОРОЛЦООГ ДЭМЖИХ БҮЛЭГ БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Ахмад настны оролцоог дэмжих бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүргүүлжээ. Ийнхүү ахмад настны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төрөөс баримтлах бодлого, түүний үр дүнг сайжруулахад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий дэмжих бүлэг байгуулагдаж байна. 
 
Уг бүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Р.Батболд, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Х.Булгантуяа, Ж.Галбадрах, Г.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Б.Пунсалмаа, О.Саранчулуун, Г.Тэмүүлэн, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, Л.Энхнасан, М.Энхцэцэг нар ажиллахаар болжээ.