2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос  Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Нийт 1146 эрх зүйч шалгалтад бүртгүүлж оролцсоноос 205 эрх зүйч сорилгын болон бодлогын шалгалтын нийлбэр дүнгээр 70 ба түүнээс дээш оноо авч, хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцжээ.

Эх сурвалж: https://www.mglbar.mn/a/5022