ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.
Хууль зүйн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хооронд бүртгэхээр тогтсон бөгөөд нэр дэвшигчээр С.Энхбаатар, М.Алтан-Очир нар материалаа ирүүлсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах (энэ шалгаруулах гэсэн байсан байх нэг тодруулаарай плийз) журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн олонхын саналаар С.Энхбаатар, М.Алтан-Очир нарыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/63364/