“DDR” БУЮУ ХУУЛЬ ЗҮЙН МАГАДЛАН ДҮГНЭЛТ

 

Дью Дилижинс нь олон төрлүүдтэй байдаг. Жишээ нь:  

1.      Тохируулах (compatible audit)

2.      Санхүүгийн аудит

3.      Макро түвшний аудит

4.      Хууль зүйн магадлан дүгнэлт

5.      Маркетингийн аудит

6.      Бүтээгдэхүүний аудит

7.      Менежментийн аудит

8.      Мэдээллийн системийн аудит

9.      Эвлэрүүллийн аудит (reconciliation audit)

    Үүнээс  “Хууль зүйн магадлан дүгнэлт” буюу Үнэт цаасны эрх зүйд нилээд түгээмэл хэрэглэж буй талаар товч авч үзье.

    Үнэт цаасны эрх зүйд хууль эрх зүйн орчны дүн шинжилгээ, бичиг баримтын шаардлага, дүрэм журам, гэрээ хэлцэл нь тухайн үнэт цаас гаргагчийн болон хөрөнгө оруулагчийн ашиг сонирхол, үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж, журмын шаардлагад нийцэж буй эсэхийг тодорхойлох гэж ойлгож болно.

     Дью Дилижинсийг үнэт цаас гаргах саналтай холбогдох “IPO” буюу Олон нийтэд нээлттэй хувьцаа гаргахтай холбогдуулан хийхэд компаний тусгай эрх бүхий хүмүүс тухайн процессийг зүй зохистой явуулахад хариуцлагатай хандах ёстой байдаг бөгөөд эдгээр нь хувьцаа гаргагч, хувьцаа гаргаж буй этгээдийн зөвлөх, баталгаа гаргагч, хөрөнгө оруулагч, андеррайтер, ГЗ болон брокерийн фирмүүд зэрэг байна. Учир нь олон нийтийн зах зээл дээр тухайн компанийн хувьцааг арилжаалах үйл ажиллагааг явуулахад тухайн компаний санхүүгийн хэтийн төлвийн нарийн мөн чанар, энэхүү шийдвэрийн ач холбогдол нь төрийн болон компанийн ирээдүйн хэтийн төлөв аль алинд хамаарах төвийг сахисан, шударга үр дүнтэй шинжилгээ явуулах шаардлгатаай болдог. 

   Эхлээд урьдач нөхцлийн хангах шаардлагатай. Үүнд:

- Нууцлалын гэрээ байгуулах

- Шалгах хүрээг тодорхойлох

- Төлөвлөгөө гаргах

- Жагсаалт гаргана

- Холбогдох мэдээлэл, материалыг гаргуулан авах г.м

Ямар хууль тогтоомжоор зохицуулагдах вэ?

- Үнэт цаасны тухай хууль

- Үнэт цаас бүртгэлийн журам

- Компанийн засаглалын кодекс  

Үнэт цаас бүртгэлийн журмын 10.1-д

“Хүсэлт гаргагч нь Хорооны бүртгэлд бүртгүүлэх бэлтгэл шатанд хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй андеррайтер, Хороонд бүртгэлтэй хуулийн, аудитын үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг зохицуулалттай хуулийн этгээд болон шаардлагатай бол хөндлөнгийн шинжээчтэй гэрээ байгуулна.”

Журмын 10.3-т  

“Хүсэлт гаргагч, түүнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа зохицуулалттай хуулийн этгээд нь Хорооны бүртгэлд бүртгүүлэхээс өмнө, зохих дарааллын дагуу бичиг баримт, холбогдох дүгнэлтийг боловсруулж бэлдсэн байна” гэжээ.

     Хуульч дараах шаардлагуудыг хангаж ажиллана. Үүнд:

- Үнэт цаас гаргагч хуулийн этгээдийн хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулна.

- Нууцлалын гэрээ байгуулна

- Шаардлагатай материалын жагсаалт өгнө

- Төрийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт гаргуулах итгэмжлэл авах

- Банкаас лавлагаа гаргуулах итгэмжлэл авах г.м.

Мөн “Итгэмжлэл”- ийн үндсэн дээр дараах байгууллагуудаас тодорхойлолт, лавлагаа шаардлагатай тохиолдолд материал хуулбарлаж авна. Үүнд:

- Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

- Татварын байгууллага

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

- Нийслэлийн шүүх

- Нийслэлийн өмчийн харилцааны газар

- Газрын алба

- Гаалийн ерөнхий газар

- Нийгмийн даатгалын газар

- Мэргэжлийн хяналтын байгууллага

- Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газар

- Тусгай зөвшөөрөл олгосон төрийн байгууллага /Ашигт малтмалын газар, Зам тээврийн яам/

- Оюуны өмчийн газар

- Банкууд     г. м         

Дээрх материалуудыг бүрдүүлэн дараах магадлан шалгалтыг хийж дүгнэлт гаргана. Үүнд:

- Журмын 10.1.8  Компани  хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, бүртгэгдсэн эсэх,

- Компанийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд нь хууль болон Хорооноос баталсан “Монголын компанийн засаглалын кодекс”-т заасан шаардлага хангаж байгаа эсэх, тэдгээрийн удирдах чадвар, дадлага туршлагын байдал,

- Компанийн дүрэм бусад дотоод журмууд нь хууль тогтоомж, Хорооноос баталсан “Монголын компанийн засаглалын кодекс”-т нийцсэн эсэх,

- Бусадтай байгуулсан худалдан авах, бэлтгэн нийлүүлэх, зээлийн гэрээ болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд голлох ач холбогдолтой бусад гэрээ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх,

- Сүүлийн 1 жилийн дотор хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийг хуульд заасан журмын дагуу байгуулсан эсэх,

- Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, лиценз, зохиогчийн эрх, патент, бараа үйлчилгээний тэмдэг, хүчин төгөлдөр эсэх, тэдгээрийн хугацаа дуусах, цуцлагдах, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн зэргээр үйл ажиллагаанд нь бодитой нөлөөлж болох нөхцөл байгаа эсэх,

- Үнэт цаас, үл хөдлөх болон бусад эд хөрөнгө өмчлөх эрх нь хүчин төгөлдөр эсэх, аливаа үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэг хүлээсэн эсэх,

- Үнэт цаасыг бүртгүүлэх өргөдөл, танилцуулгад тусгагдсан мэдээлэл нь хүчин төгөлдөр баримтаар нотлогдож байгаа эсэх,

- Компанийн толгой, охин, хараат, зэргэлдээ компанийн талаарх мэдээлэлд үндэслэн үнэт цаас гаргагч компанийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээд нь хэн болохыг тодорхойлох,

- Төрийн байгууллагаас гаргуулсан лавлагаа, тодорхойлолттын нийцэл зэргийг магадлан шалгана.  

    Эдгээр магадлан галгалтыг явуулж дүнгэлтээ гаргадаг бөгөөд илрүүлсэн зөрчилийг дүгнэлдэндээ тусган, зөрчил арилгах зөвлөмж, дүгнэлт  гаргана.