ОНЦГОЙ АЛБАН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хуралд “Онцгой албан тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль болон холбогдох хуулийн төслүүдийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүдийг та бүхэнд хүргэж байна.
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 2, 4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Д/д |
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл |
Биет нэгж |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
|||
Эх орны үйлдвэрийн бараа |
Импортоор авсан бараа |
|||||
2 |
аймагт |
нийслэлд |
||||
Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал |
25 хүртэл хатуулагтай |
1 литр |
2900 |
2900 |
2900 |
|
25-40 хүртэл хатуулагтай |
1 литр |
5800 |
5800 |
5800 |
||
40 болон түүнээс дээш хатуулагтай |
1 литр |
13050 |
13050 |
13050 |
||
Бүх төрлийн коньяк, виски, ром, джин |
25 хүртэл хатуулагтай |
1 литр |
7250 |
7250 |
7250 |
|
25-40 хүртэл хатуулагтай |
1 литр |
14500 |
14500 |
14500 |
||
40 болон түүнээс дээш хатуулагтай |
1 литр |
17400 |
17400 |
17400 |
||
4 |
Бүх төрлийн дарс |
35 хүртэл хатуулагтай |
1 литр |
725 |
725 |
|
35 болон түүнээс дээш хатуулагтай |
1 литр |
6525 |
6525 |
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“26.1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
26.1.1.тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 7 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 4 500 000 төгрөг;
26.1.2.спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 100 000 000 төгрөг;
26.1.3.архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50 000 000 төгрөг;
26.1.4.архи импортлох тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 500 000 000 төгрөг;
26.1.5.шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 25 000 000 төгрөг;
26.1.6.шар айраг импортлох тусгай зөвшөөрөл олгоход 500 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 250 000 000 төгрөг;
26.1.7.дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10 000 000 төгрөг;
26.1.8.дарс импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50 000 000 төгрөг;
26.1.9.таримал ургамлын үр үйлдвэрлэх зөвшөөрөл олгоход 50 000-125 000 төгрөг;
26.1.10.малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг;
26.1.11.ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 8 000-20 000 төгрөг;
26.1.12.малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үрийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, үржлийн сайжруулагч мал импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 80 000-200 000 төгрөг.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2015 оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн
27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь:
1. “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын “22” гэснийг “22 дугаар бүлгийн 22.01, 22.02, 22.09” гэж өөрчилсүгэй.
2. Мөн тогтоолын хавсралтын 22 дугаар бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Бүлэг |
Зүйл № |
Үндэсний код |
Барааны бичиглэл |
Албан татварын хувь, хэмжээ |
|
Гаалийн үнээс хувиар |
Нэгжид мөнгөн илэрхийллээр |
||||
22 |
22.01
|
|
Саахар, амт, үнэр оруулагч бусад бодисын хольцгүй ус; байгалийн болон хиймэл рашаан; хийжүүлсэн ус; мөс болон цас |
20 хүртэл
|
- |
22.02 |
|
Саахар, амт, үнэр оруулагч бусад бодисын хольцтой ус; байгалийн болон хиймэл рашаан; хийжүүлсэн ус |
20 хүртэл
|
- |
|
22.03 |
|
Шар айраг |
25 |
Нэг литр тутамд 1000 төгрөг |
|
22.04 |
|
Усан үзмийн цэвэр дарс |
20 |
Нэг литр тутамд 3000 төгрөг |
|
22.05 |
|
Вермут болон ургамлын ханд; амт, үнэр оруулагч бодис нэмсэн усан үзмийн бусад цэвэр дарс |
20 |
Нэг литр тутамд 1250 төгрөг |
|
22.06 |
|
Исгэсэн бусад ундаа |
20 |
Нэг литр тутамд 1250 төгрөг |
|
22.07 |
|
80% буюу түүнээс дээш хатуулагтай этилийн хувилаагүй спирт; ямар ч хатуулагтай байж болох этилийн хувилсан спирт болон бусад спирт. |
Хориглох |
||
22.08 |
|
80%-иас бага хатуулагтай, этилийн хувилаагүй спирт; архины зүйлс, ликёр болон спиртлэг бусад ундаа |
- |
- |
|
2208.20 |
Коньяк (бренди) |
15 |
Нэг литр тутамд 6000 төгрөг |
||
2208.30 |
Виски |
15 |
Нэг литр тутамд 6000 төгрөг |
||
2208.40 |
Ром болон чихрийн нишингийн исгэсэн бүтээгдэхүүнийг нэрэх аргаар гарган авсан бусад архи |
15 |
Нэг литр тутамд 6000 төгрөг |
||
2208.50 |
Джин болон арцны ханд |
15 |
Нэг литр тутамд 6000 төгрөг |
||
2208.60 |
Цагаан архи |
40 |
Нэг литр тутамд 6000 төгрөг |
||
2208.70 |
Ликер болон кордиал |
40 |
Нэг литр тутамд 6000 төгрөг |
||
2208.90 |
Спиртлэг бусад ундаа |
35 |
Нэг литр тутамд 6000 төгрөг |
||
2208.90.10 |
80%-иас бага хатуулагтай этилийн хувилаагүй спирт |
Хориглох |
|||
22.09 |
|
Цуу, цууны хүчлээс гаргаж авсан цуу орлогч |
20 хүртэл |
- |
3. Энэ тогтоолын 2 дахь заалтад /22.01, 22.02, 22.09-д зааснаас бусад/ заасан татвар ногдуулах аргачлалыг баталж, мөрдүүлэхийг Гаалийн ерөнхий газрын дарга /О.Ганбат/-д үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ГАРЫН ҮСЭГ