МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНК ХООРОНДЫН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ
2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол улсын их хурлын цахим мэдээллийн системд байршуулж, иргэдээс санал авч эхэллээ.
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улсын засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.