ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ЗАГВАРЫГ БАТАЛЛАА

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 01 дугаар “Журам, загвар, маягт батлах тухай” тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар”-ыг баталлаа. 
 
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 493 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн хугацаанд байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд даатгуулагч өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд дээрх журамд нийцүүлэн шинэчлэн байгуулахыг даатгагч нарт үүрэг болгосон байна.