“СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ “ХҮНСНИЙ САЛБАРЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДВЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд “Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг /2025.02.20/ Төрийн ордонд болсон байна. Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын хэмжээнд 6700 стандарт мөрдөгдөж байгаагийн 44 хувь нь олон улсын жишигт нийцсэн, үлдсэн 56 хувийг нь шинэчлэх, сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон. Мөн энэ удаагийн хэлэлцүүлгээр хүнсний салбарын стандартын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхдөө гарц, шийдлийг нь илүүтэй ярьж, хууль эрх зүйн орчноо хамтдаа сайжруулахад анхаарч, оновчтой санал хэлж, ажил хэрэгчээр хандахыг оролцогчдоос хүсчээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/74141/