НИЙТ ШҮҮГЧДИЙН ХУРАЛДААН БОЛНО
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Улсын дээд шүүхэд хандаж ирүүлсэн асуудал, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны загвар маягтыг цахимд шилжүүлэхтэй холбогдуулан маягтын загварт өөрчлөлт оруулах талаар тус тус хэлэлцэхээр тогтов.
Эх сурвалж: https:/www.supremecourt.mn/