БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА БАТАЛЖЭЭ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих нөхцөл, шаардлага”-ыг хавсралтаар баталсан байна.
Энэхүү нөхцөл, шаардлагаар дараах 4 төрлийн шаардлагыг баталсан болно. Үүнд:
1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлага;
2. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний загвар;
3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар, тодорхойлолт;
4. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн үйлчилгээний хөлсний хэмжээ.