ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ

/2015.11.26/

    Энэ хууль нь 5 бүлэг, 16 зүйлтэй батлагдсан ба Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

- Эрчим хүчний хэмнэлт гэдэгт эрчим хүч хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эхний болон дараах эрчим хүчний хэрэглээнд хэмжилт буюу тооцоогоор гарсан зөрүүг;

Эрчим хүчний үр ашиг гэдэгт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд ашигтай хэрэглэсэн эрчим хүчийг нийт зарцуулсан эрчим хүчинд харьцуулсан харьцааг;

Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага гэдэгт үүрэг хүлээсэн хэрэглэгч болон хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажил гүйцэтгэх, үйлчилгээг үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгжийг;

Үүрэг хүлээсэн хэрэглэгч гэдэгт эрчим хүчний хэрэглээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс давсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

    Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг

Эрчим хүчний аудитын байгууллагыг сонгох;

Эрчим хүчний аудитын зөвлөмж, дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар өгөхийг шаардах;

Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эдийн засгийн үр ашигтай, техникийн үндэслэлтэй зөвлөмж сонгон хэрэгжүүлэх;

Эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх;

Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх;

Эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх;

Өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

Эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэ;х

Эрчим хүч хэмнэлтийг менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх;

Эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх;

    Эрчим хүч хэмнэлтийн Менежер нь эрхээ баталгаажуулж гэрчилгээ авсан байна. Эрчим хүч хэмнэлтийн менежер дараах эрх, үүрэг эдэлнэ.

Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс  тодорхойлсон үйл ажиллагааны чиглэлийг мөрдөж ажиллах

Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах

Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэмнэлийн үйл ажиллагаанд хяналт тавих

Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд жил бүр ажлаа тайлагнах

Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа мэргэшүүлэх сургалтад хамрагдах.

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж байдлыг харгалзан захиргааны шийтгэл ногдуулна.