МОНГОЛ СУРАГЧИД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД ДОЛООН САРЫН ТУРШ СУРАЛЦАНА
Монголын 12 сурагч дэлхийн шилдэг их сургуулиудад хөл тавьж, ирээдүйн ажил амьдралын гараагаа эхлүүлэхэд бэлдэх цогц хөтөлбөрт 7 сарын турш хамрагдана.
"Говь Сколарс" ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “12 Сколарс программ” нь монголын өнцөг булан бүрд 12 дугаар ангиа төгсөж буй эсвэл нэг жил завсарласан шилдэг 12 хүүхдийг сонгон шалгаруулж, салбар бүрийн лидер болгохыг дэмжинэ. Зөвхөн гадаадын их сургуульд ороход туслаад зогсохгүй Монголын ирээдүйг өөрчилж чадах манлайлагч, бүтээлч, өөртэйгээ ажиллах сэтгэлтэй залуусыг нэгтгэж, тэднийг хамтын үнэт зүйл бүхий нэгдмэл орон зайд өсгөн бойжуулах зорилготой хөтөлбөр юм.
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/367334