БНЭУ-ТАЙ ГАМШГААС ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Атул Малхари Готсурветэй уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжих "Газрын тос боловсруулах үйлдвэр барих" үйлдвэрийн гал, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр талын хамтарсан сургалт, дадлага байгуулах талаар хэлэлцсэн юм.
Мөн Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг богино, дунд хугацааны мэргэжлийн сургалтад хамруулах боломж хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, эрчимжүүлэх чиглэлээр болон бусад асуудлаар яриа хэлцэл өрнүүлсэн юм.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/74126/