“НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЧААНЫ, ТҮГЭЭЛТ, ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАШИНЫГ ХЯЗГААРЛАЛТТАЙГААР ОРОЛЦУУЛАХ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ"-ЫГ БАТАЛЛАА

Нийслэлийн засаг даргаас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/322 дугаар захирамжаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.13 дахь заалт, 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөнийг аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн "Нийслэлийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам"-ыг баталлаа.
 
Энэхүү журмын зорилго нь Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, ачааны, түгээлт, хүргэлтийн үйл ажиллагааг зохицуулах, ачааны автомашин, машин механизмын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоон нийслэлийн авто зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
Эх сурвалж: www.legalinfo.mn