ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНДАА

     Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм нь үүрэн холбооны “Юнител” групптэй хамтран хууль, эрх зүйн тогтмол мэдээ мэдээллийг өдөр бүр 3 удаагийн давтамжтайгаар хүргэж эхэлсээр өдгөө нэг  жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 1000  гаруйн хууль эрх зүйн холбогдолтой мэдээ мэдээллийг иргэдэд хүргээд  байгаа билээ.  

     Уг төслийн хүрээнд иргэд хууль, эрх зүйн ач холбогдолтой мэдээ мэдээлэл, үйл явдал, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг гар утсандаа мессэж хэлбэрээр тогтмол хүлээн авах боломжийг бүрдүүлсэн билээ.

     Мөн иргэдэд өдөр тутам нийгмийн харилцаанд оролцохдоо өөрсдийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэн хамгаалахын сацуу хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж, мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

    “Хаана хүмүүс хуульгүй амьдарна, тэр нийгэмд хүмүүс эрх чөлөөгүй байдаг” хэмээн 16 дугаар Поп Бенедиктийн хэлсэнчлэн, та хуулиар олгогдсон эрх,эрх чөлөөгөө эдлэхээс гадна хүлээсэн үүргээ ухамсарлан биелүүлж, өөрсдийн эрх зүйн мэдлэгээ байнга  дээшлүүлж байхыг уриалж байна.

Юнителын хэрэглэгчид 1499  дугаарлуу 11  гэсэн  текстийг  илгээснээр энэхүү үйлчилгээг  авах  боломжтой.