ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2025.03.06-ны өдрийн 121-р Тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Газрын Нэгдмэл Сангийн Удирдлагын Нэгдсэн Цахим Системийн Үйл Ажиллагааны Журам”-ыг баталлаа.
 
Энэхүү журмаар Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Мэдээллийн систем нь дараах чиглэлийн дэд системүүдээс бүрдэнэ. Үүнд:
- газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн систем;
- газрын кадастрын систем;
- газрын төлбөр, татвар, үнэлгээний систем;
- газрын мониторингийн систем;
- хот байгуулалтын кадастрын систем;
- газрын биржийн систем;
- геодези, зураг зүйн систем;
- хаягийн мэдээллийн систем;
- газрын нэгдмэл сангийн систем.
 
Мэдээллийн системээр Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хаягжуулалтын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан журмын хүрээнд холбогдох үйл ажиллагааны мэдээллийг бүртгэж, баталгаажуулна.