ЧИНГЭЛТЭЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНӨӨС ХАЙЛААСТЫН ЭЦЭС ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ЗАСНА
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж засна. Зам засварыг өнөөдөр буюу 2025.05.22-ний өдрийн 23:00 цагаас энэ сарын 26-ны 6:00 цагийн хооронд хааж гүйцэтгэх юм. Авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх бөгөөд засвар хийх үеэр жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөжээ.
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/370062