СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол улсын их хурлын D-Parlament цахим сайтаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна. 
 
Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “АЛСЫН ХАРАА-2050”, мөн хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй холбогдуулан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөл нь 8 бүлэг, 36 зүйлтэй байна.