КОНЦЕССЫН ТӨСӨЛ ДЭЭР ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

     Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт шууд гэрээ байгуулах үндэслэлийг зааж өгсөн байна. Үүнд:

1.Уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн;

2.Концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа;

3.Уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн;

4. Концессын зүйлийг Концессын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бусад этгээдэд шилжүүлсэн.

     Ийнхүү шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн тохиолдолд хуульд зааснаар шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргадаг бөгөөд үүнийгээ Засгийн газарт хүргүүлдэг. Засгийн газар ийнхүү хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгодог байна.