УЛСЫН ХЭМЖЭЭНД 2025 ОНД ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗАРИМ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 74 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталсан байна.
Уг тогтоол нь 5 хасвралттай бөгөөд “Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг 1 дүгээр, “Хот, тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг 2 дугаар, “Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг 3 дугаар, “Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг 4 дүгээр, “Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсан байна.