ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээр санал авч байна.
 
Дээрх хуулийн төсөл нь 11 бүлэг, 87 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэхүү хуулиар “…гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах”-аар заасан байна.