МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээр санал авч байна. 
 
Дээрх хуулийн төсөл нь 5 бүлэг, 12 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэхүү хуулиар “…мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэхтэй холбогдсон харилцаа”-аар заасан байна.